Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2020-04-07

Хурлаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу УИХ-ын сонгуулийн аймгийн хороонд ажиллах бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж Сонгуулийн ерөнхий хороонд саналыг хүргүүллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны  2016 оны 03 дугаар сарын 23 –ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан “Саналын хуудсыг  хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах” журмын дагуу аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй 2016 оны УИХ, аймаг орон нутгийн сонгуулийн болон ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын хуудас устгах  ажлын хэсгийн байгуулав.

Мөн “ЧАНДМАНЬ –УВС” ХХК, “ШИНЭ УЛААНГОМ” ОНӨААТҮГ, “ТАВАН ТЭСИЙН ИЛЧ” ОНӨААТҮГ, “УЛААНГОМ  ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ОНТҮГ-ын 2019 оны  үйл ажиллагааны болон санхүүгийн  тайлан, 2020 бизнес төлөвлөгөөтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болголоо.

Олон хүүхэд төрүүлж өсгөн Алдар эхийн 1,2-р зэргийн одонгоор шагнуулах болзол хангасан нэр бүхий нийт 355 эхчүүдийн материалыг, мөн эрхэлсэн ажилдаа олон жил идэвхи зүтгэл гарган ажиллаж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 27 иргэнийг Төрийн дээд одон, медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын Газарт уламжлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%