Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа

2020-03-05

   Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс зарим гол мөрний мөс задарч байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур нийтдээ мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон орчимд мөсний зузаан 102 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-14 см бага Ханх сум орчимд олон жилийн дунджийн орчимд байна.

   Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болжээ. Хөвсгөлийн уулсаас эх авсан Үүр, Шишгэд, Бэлтэс зэрэг голын мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 2-73 см бага байна. Цаашид гол мөрнүүдийн мөсөн дээгүүр халиа тошин гүйх, мөс задарч мөсөн захтай болох, мөсний зузаан нимгэрч цөмрөх аюултай болж байгаа тул гол мөрөн нууруудын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%