Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд нөхөн олговор олголоо

2020-02-14

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинээр гарсан журамд заагдсан холбогдох шаардлагын дагуу материалаа бүрдүүлсэн иргэдээс энэ он гарсаар 12 хүнд нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарсан. Тус хуулийн 13.2.1-д заасны дагуу Гүнсэнгийн Мягмар, Пүрэвжалын Ёндон, Дуламын Хөх-Өвгөн, Бавуугийн Долгоржав, Дэнзэнгийн Долгоржав, Дашийн Дорж, Даваасамбуугийн Долгорсүрэн, Хандын Нямцэрэн, Цэрэнпагмын Сосорбарам, Долгорын Цэрэндорж нар тус тус 80 сая төгрөг, мөн хуулийн 13.2.2-д заасны дагуу Лувсандоржын Пялзад, Ёндонгийн Пүрэвжий нар тус тус 40 сая төгрөгийн нөхөн олговор авсан.    

Батламжыг 2020.02.14-нд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Л.Төмөрбаатар гардуулан өглөө.

Манай Хөвсгөл аймаг энэ хуулийн хүрээнд одоогийн байдлаар нийт 15 хүнд нөхөн олговрыг нь гардуулж өгснөөс үүний 11 иргэн 80 сая төгрөг үлдсэн 4 иргэн 40 сая төгрөг тус тус авж нийт нэг тэрбум дөчин сая төгрөгийг хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд олгоод байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%