Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ханхын боомтоор нэвтэрч буй иргэдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна

2020-02-05

    Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Ханх боомтын хилээр нэвтэрч буй иргэдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна. ОХУ-аас хилээр нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжиж, зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг хуудсыг бөглүүлж, тээврийн хэрэгсэлд ариутгал хийж хилээр нэвтрүүлж байна. Тус боомтоор он гарсаар 470 гаруй тээврийн хэрэгсэл 1200 орчим зорчигч нэвтэрсэн байна. Эдгээр иргэдийн 10 орчим хувь нь бизнесийн  зорилгоор нэвтэрчээ. Энэ сарын 04-нд аймгийн Мал эмнэлгийн газраас Мэргэжлийн хяналтын газрын Ханх боомт дахь хамт олонд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн тээврийн хэрэгслийн ариутгалын бодис 50 кг, амны хаалт, нүдний шил зэргийг хүлээлгэн өгсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%