Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, "Ирэх долоо хоногийн даваа гарагаас дагаж мөрдөхөөр төлөвлөж байна. Хилийг мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах хэрэгтэй гэж үзлээ. Хил хаах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх ёстой. Харин сургууль, цэцэрлэг хаах шийдвэр шууд хэрэгжинэ" гэлээ. Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах аж.
Одоогийн байдлаар коронавирусээр 844 хүн өвчилж8 25 хүн нас барсан. БНХАУ-д 830, Макао, Хонконгод тус бүр хоёр, Тайвань, Сингапур, Япон, БНСУ, Непал, АНУ-д тус бүр нэг, Тайландын Вант Улсад дөрвөн хүн өвчилжээ.