Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мөсний баяр 2020 ирэх 3 сарын 2-3-ны өдрүүдэд болно

2020-01-14

   Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх 3 сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно.

   Зохион байгуулах комисс хуралдаж мөсний баяр тэмдэглэх газар болон хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байна. Мөсөн хотхоныг “Хөх сувдын орон” нэрийн дор урлах бөгөөд мөсөн урлан, логоны загвар /эскиз/ боловсруулах уралдааныг нээлттэй зарласан байна.

   Энэ жилийн хувьд мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авахуулах мөсөн урланг нэмэгдүүлж, насны ангилалтай 3 төрлийн мөсөн гулгуурыг хийхээр төлөвлөж байна. Мөн автомашинуудыг хуурай газарт байрлуулж Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%