Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймаг 2020 оныг “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарлалаа

2020-01-14

   Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ онд хоймор нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүхий л салбарууд нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл - Итгэл - Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарлаж байна.

   Энэ хүрээнд төрийн байгууллага, төрийн албан хаагч, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гэр бүл, хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, оюутан залуучууд гээд бүх салбар өөрсдөө шинийг санаачлан хийж хэрэгжүүлэх юм. Хамгийн оновчтой үр дүнтэй ажил хийж хэрэгжүүлсэн хувь хүн, байгууллагыг шалгаруулж шагнаж урамшуулах гэнэ.

   Хөвсгөл аймаг нь 2018 оныг “Ахмад настнаа дээдэлж амьдрах орчноо сайжруулах жил”, 2019 оныг “Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгон зарласан ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%