Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орох иргэдийг бүртгэж эхэллээ.

2014-12-09

Дархан-Уул  аймгийн  нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилгоор төрийн жинхэн албан хаагчийн шалгалт авахаар зарласан билээ. Тэгвэл төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2014 оны 12  дугаар сарын 09, 10-ны  өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд бүртгэж эхэллээ.
Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар  комиссоос 2014 оны 12  дугаар  сарын 11-ний  өдрийн 16.00 цагт өгөх юм байна.  Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг  юм байна.   Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  •  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  •  “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт
  •  Шалгалтын үйлчилгээний төлбөр
    Бүртгүүлэгчид 12  дугаар  сарын 12-ны өдөр Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох болон Ур чадварын түвшин тогтоох шалгалт, Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг тус тус өгөх юм байна.
     Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  70373778, 99209936 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%