Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​МУСГЗ М.ХУНЛИУЗ: ЗОХИОЛЧ ХҮН СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР ЗОХИОЛОО БИЧДЭГ

2019-12-11

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗОХИОЛЧДЫН САЛБАРЫН 55 ЖИЛИЙН ОЙД

МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт Дархан-Уул аймаг дахь салбараас олон сайхан алдартнууд төрж гарсны нэг нь МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын төлөө шагналт” зохиолч, яруу найрагч МУСГЗ Маамуугийн Хунлиуз юм. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Би уул нь Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул. Миний ээжийн талынхан дуу хуурт авьяастай хүмүүс байсныг багаасаа сонсож дууриаж урлагийн бас нэг жаахан авьяас байна гэдгийг би өөрөө ч мэдэрсэн өргөн түмэн ч тэгж үнэлж урам хайрласнаар урлагийн замын эхлэл тэндээс тавигдсан даа. Сургууүлиасаа арван зургаан нас хүрчихээд гэр орон маань хүн бүл муутай гээд гарчихаад гэртээ туслаад байж байсан чинь манай сум нэгдлийн даргаар гадаад явдлын яамны сайд байсан манай сумын уугуул Содномын Аварзад гэж хүн томилогдож ирээд сум орны хөгжил цэцэглэлтэд ихээхэн анхаарч шинэ соёл дэлгэрүүлэх гэж сумын клубыг бариулж байх явцдаа намайг аймгийн Соёлын ордны дэргэдэх хөгжмийн багшийн гурван сарын курст явуулснаар миний урлагийн зам шулуудаж суурь боловсрол маань эндээс л эхэлсэн л дээ.

-Та чинь зохиолч яруу найрагч, хөгжмийн зохиолч, бас дуучин хүн. Энэ бүхнийг хийхэд гол нөлөөлсөн юм юу вэ? Мэдээж хэн нэгэн байж л таараа?

-Би цэргийн албанд татагдаж ирээд армид олон сайхан алдартануудтай танилцаж ойр дотнор байж тэд миний өчүүхэн жаахан авьяасыг үнэлж багш шавь болсон. Тэдгээрээс АЖ Д.Мяасүрэн цэргийн Ансамбальд очсон хойноо уулзсан, УГЗ “Хаврын шөнийн бодол”-ыг бичсэн Д.Бадарч багш, АЖ Д.Хаянхярваа үлээвэр хөгжмийн чиглэлээр гэх зэргээр энэ гурван багшийн заавар зөвлөгөөг сонсож хөгжмийн талаар түлхүү явсан даа. Тэгээд би 1971 онд офицер болж Дархан хотод Барилгын цэргийн 017 дугаар ангийн клубын дарга, хөгжмийн удирдаачаар томилогдож ирээд 1972 оноос эхлэж багш нарын өгсөн урам зоригт хөтлөгдөөд дуу зохиох сонирхолд автаж эхэлсэн. Мөрдорж гуай надад чи цэргийн хүн байна уран бүтээлд шамд гэж хэлж байсан тэр үгийг, сонсож байсан хүн нь Базарын Цэдэндамбаа гуай “Утга зохиол” сонины эх бэлдэж байх хооронд ийм яриа болж байсан тухай хожим нь радиогийн ярилцлагад гарсан түүхэн бичлэг нь одоо радиогийн алтан фондод хадгалагдаж байгаа юм билээ.

-Таны номуудыг уншиж байхад нутаг ус, ёс заншил, тэгээд голдуу дууны шүлгүүд байдаг. Та дуундаа илүү их анхаардаг ч юм уу, аль эсвэл таны сэтгэл зүрх дуу руугаа юмаа даа?

Дуу зохион гэдэг чинь шүлэг их чухал. Өөрөө дууны шүлэг бичнэ гэдэг ойлголт надад бараг байгаагүй. Тэгээд Дарханыхаа Зохиолчдын салбарын залуу шүлэгчдийг хайж явж байгаад Цэрэнжигмэд гэж залуугийн “Хаврын шөнө” гэдэг аятайхан дууны үгийг анх удаа авч бас жаахан засвар хийгээд аяа зохиочихоод Улаанбаатар руу гарсан даа. Зохиолчдын хороон дээр чинь Б.Явуухулан гуай Зохиолчдын хорооны шүлэг яруу найргийн секцийн эрхлэгчээр ажиллаж байсан үе. Тэр хүнээр батлуулахгүй бол дуу болохгүй. Шүлгээ батлуулж авчихаад хөгжмийн холбоо орно. Тэнд Д.Мяасүрэн багш “Нийтийн дууны секцийн эрхлэгчээр ажиллаж байсан, энэ хоёр хүн гарын үсэг зурсан тохиолдолд дуу болдог. Ингэж л анханы дуугаа бариад Явуу гуай дээр хэд хэд очсоны дараа Явуухулан гуай надад чи битгий хүний юмыг цоохорло, чамд зөвлөгөө өгөх нутгийн ах чинь М.Цэдэндорж байна гэлээ. Тэр хоёр өөдөөсөө харсан өрөөнд суудаг байсан. Намайг ирэх болгонд л нутгийн дүү гээд тоодог болохоор нь би ганц нэг лонх юмтай очдог байлаа. Тэгээд намайг чи өөрөө юм бич гэсэн тэр урам л намайг дууны оруулсан нь 1974 он юм байна. Ийм байдлаар явсаар байгаад МЗЭ, МХЗ-ын холбооны гишүүн болсон. Намайг МЗЭ-ийн гишүүн болоход Базарын Цэдэндамбаа гуай батлан даасан бол МХЗ-дын холбооны гишүүн болоход АЖ Д.Хаянхярваа гуай батлан даасан.

-Та ер нь хэчнээн дуутай вэ? Ажиглаад байхад их завгүй яваа харагддаг. Газар тариалан эрхэлж үйлдвэр ажиллуулж байсан. Хэдий завандаа шүлэг зохиолоо бичиж дуу хөгжмөө зохиодог вэ?

-Би 90-ээд дуутай, үүний 60-аад дууны үгийг нь би өөрөө бичиж бусдад нь өөр хүмүүс ая хийсэн. Мөн бүжгийн хөгжим, гоцлол, дан хөгжмийн бүтээл гэвэл 30-аадыг зохиосон үүнээс МҮОНР-ийн фондод 20 орчим нь хадгалагдсан байдаг. Нийтийн дуу бол МҮОНР-гийн “Алтан сан”-д 53 дуу олон түмэнд хүрсээр байгаа. МҮОНТ-д “Нутаг тандаа”, “Уянгын хорвоо”, “Сэтгэлийн урсгал” гэсэн кино концерт бичигдсэн байгаа. Энэ жил “Дуундаа жаргаж дуулна би” гэдэг кино концерт хийсэн нь одоо телевизүүдээр олон нийтэд хүрч байгаа. Хөгжмийн зохиолч талаасаа яривал анханаасаа

Мөрдорж гуайгаас өгсүүлээд л 270 гаруй хөгжмийн зохиолч миний бүртгэлд байдаг. Тэдгээргийн дотор над шиг аж ахуйн ажил эрхэлдэг хүн бараг байхгүй л дээ. Зохиолынхоо мөрийг хөөсөн хүмүүс шүү дээ. Харин би чинь аж ахуйн ажил эрхлээд завсраар нь нөгөө сайн дурын уран сайханч гэдэг шиг яруу найраг, хөгжмийн зохиолоо бичиж авдаг цалингийнхаа талыг зарцуулж амжуулдаг байсан даа. Тэгж явсаар Дархандаа гурван сайхан ардын чуулгыг байгуулж Дархан хотынхоо нэрийн хуудас болж явсан даа. Хамгийн эхлээд Барилгын цэргийн 017 дугаар ангийн цахилгаан хөгжмийн “Алдар” чуулгыг бий болгосон, тэр үед “Баян Морнгол”, “Соёл-Эрдэнэ”, Армид “Соёмбо” чуулга дөрөв дэх нь манай “Алдар” чуулга болсон юм. Манай чуулга чинь 60-аад хүний бүрэлдэхүүнтэй, байнгын концерттэй болчихоод орон нутгууд болон армийн бүх анги нэгтгэлүүдээр айлчлан тоглолт хийж уран бүтээлээ хүргэсэн юм. Дараа нь би тээврийн салбарт шилжиж очоод “Тээвэрчдийн золбоо” чуулгыг байгуулж нь маань улсдаа нэртэй маг сайхан чуулга байсан. 1989 онд нийслэлд бие даасан тайлан тоглолтоо хийж орон даяар зурагтаар нэвтэрч мандаж байсан. Дараа нь нийтийн аж ахуйн салбарт шилжиж Ус Сувгийн Товчоо гэж байхад “Ундраа” гэдэг ардын чуулгыг байгуулсан. Тэр үед улсын хэмжээнд ардынэ теат р чуулга 52 байсан тэдгээрээс энэ хоёр чуулга маань үзлэг шалгаруулалт болгонд л эхний нэг, хоёр дугаар байранд шалгардаг байлаа. Тэгээд 1990-ээд онд “Бүх ард түмний урлагийн их наадам” болж зах зээл эхэлснээр чуулгууд маань тарсан л даа.

- Монголын Зохиолчдын Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбараас эрхлэн Дархан хотын 58, Дархан хотын Зохиолчдын салбар байгуулагдсаны 55 жилийн таны шүлэг, хөгжим ”Босоо заяатай Монгол” дууны нэрэмжит дууны яруу найргийн наадам Дархан хотын төв дэх “Дархан-50” цогцолборт сүндэрлэх “Босоо заяатай Монгол дуун хөшөө”-ий дэргэд болсон, энэ тухай?

-Миний зохиосон “Босоо заяатай Монгол” дууны нэрэмжит дууны яруу найргийн наадам сайхан болж өнгөрсөэ. Энэхүү наадмыг санаачилж хамтран зохион байгуулсан МЗЭ-ийн Дархан-Уул аймгийн салбарын удирдах зөвлөл, наадамд дууны шүлгээрээ оролцсон яруу найрагчиддаа баярлалаа. Наадмын шагналт байруудад шалгарсан дууны шүлгүүдэд миний бие ая, хөгжмийг нь зохиох үүрэг хүлээсэн бол шагрналт байр эзэлсэн дууны үгүүдэд ая зохиож өөрсдөд нь гардуулсан харин яруу найрагчид нь нийтийн хүртээл болгохыг өөрсдөө хариуцах юм. Энэ удаагийн наадамд оролцсон хорь гаруй яруу найрагч тус бүр 2-6 дууны шүлэг ирүүлсэнийг ном болгон хэвлүүлж хөгжмийн зохиолчдод гардуулж тус бүрийг нь дуу болгох ажил хийгдэнэ. Харин “Босоо заяатай Монгол” дуу зохиогдсон тухайд гэвэл нийслэлд нэг тоглолт үзэж байсан чинь Самдангийн Цэрэндорж гэж нэг баритон хоолой дуучин их гоё дуу дууллаа. Тэгээдл би энэ хүнээр нэг дуу дуулуулах юмсан гэдэг бодол төрсөн. Тэгээд 1998 оны намар Сэлэнгийн Хушаатад тарьсан тариа маань сайхан ургаж арвин ургац хурааж авчихаад сэтгэл өндөр ажлынхаа өрөөнд хөгжмийнхээ ард суусан тэр үед энэ дууны санаа төрөөд дуу маань мэндэлж Цэрэндоржоороо дуулуулж нийтэд хүрсэн дээ. Сайхан зохиол гэдэг зохиолч хүний сэтгэлийн дуудлагаар төрдөг гэдэг үнэн шүү. Энэ дуу маань Монгол хүний омогшил хийморийг илэрхийлсэн дуу учраас дууг мэддэг дуулж яваг, мэддэггүй нь хөшөөнөөс үгийг нь уншиж яваг гээд Дарханыхаа уран бүтээлчдээр урлуулж уг хөшөөг босгож аймагтаа хүлээглэж өгсөн дөө.

-Малчин хүн малаа тоолдоггүй, зүсээр нь таньдаг гэдэг. Зохиолч хүн зохиолоо тоолдоггүй цааш нь зохиосоор бүтээсээр л байдаг. Гэхдээ та хэчнээн нотой вэ? Бас Монголын Зохиолчдын эвлэлээ их дэмждэг гэж сонссон?

-Би чинь яруу найргийн зургаан ном, баримтат цуврал дөрвөн ном хэвлүүлсэн. Мөн Х.Чилаажав даргын үед “МЗЭ-ийн түүхэн товчоо” гэдэг ботийг ивээн тэтгэсэн. УГЗ Бадарч багш, Дарханы найрагч Ш.Батжаргал нарын тайлан тшглолт, “Учиртай гурван толгой” дуурийн найруулгын том түүврийг ивээн тэтгэж хэвлүүллээ. Түүнчлэн “Монголын хөгжмийн суутгууд” 1, 2 дугаар боть, “Дэлхийн хөгжмийн суутнууд” 1, 2 дугаар ботийн Монгол орчуулгын номын ивээн тэтгэх зэргээр утга зохиолдоо хувь нэмэр оруулж л явна даа.

Сэтгүүлч Б.Норовсамбуу

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%