Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ТЭЭВЭР ДАРХАН” ХК-ИЙН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ДУНД “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-12-10

Жил бүрийн 12 дугаар сарын 09-ны өдөр тохиодог “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтаж аймгийн ИТХТ-ийн Ажлын албанаас Дархан-Уул аймгийн “ТЭЭВЭР ДАРХАН” ХК-ийн түрээслэгч, бизнес эрхлэгчдийн дунд “АХА” тэмцээнийг өнөөдөр /2019.12.10/ Дархан захын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д зохион байгууллаа.
    Уг арга хэмжээ нь Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан хууль сурталчлах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой бөгөөд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга үг хэлж, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.
    “АХА” тэмцээнд  нийт 30 гаруй түрээслэгч, бизнес эрхлэгчид оролцож, хууль эрхзүй болон танин мэдэхүйн чиглэлээр мэдлэг оюунаа сорьсон ба  Тээвэр Дархан ХК түрээслэгч Ц.Наранзаяа НЭГДҮГЭЭР БАЙР, Д.Болдмөнх ХОЁРДУГААР БАЙР, Т.Эрдэнэпүрэв ГУРАВДУГААР БАЙР тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа юм.
Тэр ч утгаараа бид энэ өдрийг угтаж өмнөх жилүүдэд төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуусын дунд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж явуулсан талаар тухай бүр нь мэдээллэж байсан.
Энэ удаагийн арга хэмжээг бирж дээр худалдаа эрхэлдэг иргэдийн дунд зохион байгуулж байгаа нь тэдний ажлын нөхцөл байдал, цаг зав нь тэр бүр Хурлын заал, танхимд ирж зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод байх боломжгүй байдлыг харгалзаад ажлын байранд нь хүрч үйлчилгээ үзүүлье гэж зорьсон.
 Ингэснээр худалдаа эрхлэгчид маань түрч гэсэн ажлын байрнаасаа хөндийрч, алжаалаа тайлан оюун ухаанаа уралдуулахаас гадна шалгарсан иргэдийн хувьд мөнгөн шагнал нь түрээсийн төлбөрийн хөнгөлөлт болж байгаа онцлогтой юм.
 Тэмцээний асуултын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, Авлигын эсрэг хуулиудаас иргэн хүн мэдвэл зохих ерөнхий ойлголтуудаар 10 хувь, мөн танин мэдэхүйн асуултууд 90 хувийг бэлтгэн явууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%