Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхыг анхааруулав

2019-11-25

   Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ сарын 26, 27-ны амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орж шуурах төлөвтэй байгаа учраас бага насны хүүхдийг малд явуулахгүй, ханиад томуунаас сэргийлж, дулаан орчинд ая тухтай амруулах зөвлөмж өгч ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгов.

   Мөн энэ сарын 25-ны өдөр хичээл орохгүй бөгөөд бямба гарагт шилжүүлж аймгийн хэмжээнд сурагчид 11 сарын 28-нд хичээллэхээр болжээ. Энэ нь хүүхдүүдэд хүйтэн сэрүүний улиралд явдал чирэгдлийг багасгаж байгаа гэнэ. Сүүлийн үед ханиад томуу нэмэгдэж байгаа учраас эцэг эхчүүдэд  шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй амин дэмтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зөвлөж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%