Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шинэ байр ашиглалтад орсноор иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх боломж бүрдлээ

2019-11-18

   Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар шинэ байртай боллоо.

   Тамгын газрын байр 1979 онд ашиглалтад орсноос хойш 36 жилийн дараа буюу 2015 онд ашиглалтын хугацаа дуусч Онцгой байдлын газрын акт тавигдсан бөгөөд үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2017 оны 12 дугаар сард цахилгааны эх үүсвэрийн улмаас галд өртөн, шатаж Баянзүрх сум  Засаг даргын Тамгын газрын байргүй болсон юм.

   Шинэ байр ашиглалтад орсноор иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх боломж бүрдэж, улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөвсгөл Батчандмань” ХХК таван сарын хугацаанд барилгыг барьж ашиглалтад орууллаа. Ийнхүү Баянзүрх суманд Тамгын газрын барилга, 320 хүүхдийн сургуулийн барилга, 150 хүүхдийн дотуур байр ашиглалтад ороод байгаа бөгөөд ирэх онд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн цэцэрлэгийг барих ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%