Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөлийг чадавхжуулах сургалт болж байна

2019-10-24

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрөөс Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Тус зөвлөл нь орон нутгийн хөгжилд төр, ИНБ, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тэгш оролцоог хангаж, түншлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах зорилготойгоор байгуулагдсан зөвлөл юм.

Сургалтыг Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөх багш Б.Байгалмаа удирдан чиглүүлж байна.

Энэхүү сургалтаар оролцогчид Түншлэл, түүний зарчим, ач холбогдол, Түншлэлийн зөвлөлийн стратеги боловсруулах, төр, иргэдийн харилцаа, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр мэдлэг, чадвар эзэмшин, аймгийнхаа Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн стратегийг боловсруулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%