Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ДАВСТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2019-10-14

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, хяналт шалгалт хийж барилга угсралтын ажлыг цаг хугацаанд нь чанартайгаар хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Давст суманд 2019 онд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх юм. Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүний суудалтай соёлын төвийн барилга 2019-2020 онд баригдаж ашиглалтад орох бол барилгын ажлыг "Кунгсхолм Эм Жи Эл" ХХК гүйцэтгэж байгаа юм.

Мөн улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий сумын төвийн тохижилт, зам засварын ажил хийгдэж байгаа бөгөөд 75-н хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг “Жигүүр Эрдэнэ” ХХК улсын төсвийн 950 сая төгрөөөр тус тус гүйцэтгэж байгаа билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%