Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"ОХИДОО ХАМТДАА ХАМГААЛЬЯ" УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-14

2012 онд НҮБ-аас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслах, охидын эрхийг хамгаалах үйлсэд хүн бүхнийг гар бие, сэтгэл зүрхээрээ оролцохыг уриалдаг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөл, Увс аймгийн ИТХ, ЗДТГ, ГБХЗХГ, ЦГ, ЭМГ, БСУГ, НЭ, Шүүх, Прокурорын газар, ЕБСургуулиудтай хамтран "ОХИДОО ХАМТДАА ХАМГААЛЬЯ" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалахад олон нийтийг уриалах зорилгоор зохион байгуулагдаж буй уг чуулганд ЕБС-ийн багш, сурагчид эцэг эхийн төлөөлөл, шийдвэр гаргах түвшний алба хаагчид нийт 470 гаруй төлөөлөл оролцлоо.

Тус чуулганаар өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, тэдний эрх хэрхэн зөрчигддөг, зөрчлийг хэрхэн арилгах талаар хэлэлцүүлэг өрнүүлж оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлэн чуулганаас гарсан шийдлийг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгон хүргүүлэн бүх шатанд охидын эрхийг хамгаалж, зөрчил дутагдлыг арилгах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%