Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“УВС-ТҮНШЛЭЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-10-11

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод тусгагдсаны дагуу “Увс түншлэл-2019” үзэсгэлэн худалдааг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Б.Гиваан баатрын талбай, Бөхийн өргөөнд тус тус зохион байгуулж байна. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Б.Гиваан баатрын талбайд боллоо. Иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин урамшуулах, сурталчлах, бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих, орлогоо нэмэгдүүлэх, байгууллагуудад бизнесийн шинэ харилцаа, зах зээлийн холбоо тогтоох зорилготой тус үзэсгэлэн худалдааны хүрээнд “Намрын ногоон өдрүүд”, “Чацарганы баяр”, “ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсрэлэн худалдаа”, “Шилмэл малын худалдаа”зэрэг 4 чиглэлээр олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дэлгэгдлээ. Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат үзэсгэлэн худалдааны нээлтэнд оролцож үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд ургамал хамгаалал, чацарганы сорт, ач холбогдол, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгөхөөс гадна сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай бүтээгдэхүүн, импорт орлох бүтээгдэхүүн, хамгийн идэвхтэй оролцсон сум, чацарганы шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулах тул иргэд, аж ахуй нэгж, тариаланчид та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%