Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өндөрхангай сумын Залуучуудын чуулга уулзалт боллоо

2019-10-10

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн дараагийн үе шат болох "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" /2017-2020/ төслөөс зарласан тэтгэлэгт уралдаанд Увс аймгийн Өндөрхангай сумын “ЗӨВ БОДЛОГО-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” төсөл шалгарч тэтгэлэгт хамрагдсан билээ.

Дээрх төслийн хүрээнд хийгдэх томоохон ажлуудын нэг болох Өндөрхангай сумын залуучуудын чуулга уулзалтыг 2019 оны 10-р сарын 09-ний өдөр "Залуучуудын оролцоо, манлайлал" сэдвийн дор зохион байгууллаа.

Чуулга уулзалтаар сумын Залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийн 2 дахь шатны хэлэлцүүлэг хийж хөтөлбөрөө сумын ИТХ- ын тэргүүлэгчдийн хуралд өргөн барих мөн нийгмийн амьдралд залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бол бидний толь зэрэг сургалт, мэдээллүүд хийгдсэн үр дүнтэй чуулга уулзалт болж өндөрлөлөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%