Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УЛААНГОМ СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДОТУУР БАЙРАНД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

2019-10-07

“Боловсролын орчин дахь хүүхдэд хамгаалал “ аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, оролцох, сурч боловсрох эрх хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж, зөвлөн туслах баг ажиллаж байна.Хүүхэд хамгаалагч, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон тус баг эрсдлийг илрүүлж, таслан зргсоох, урьдчилан сэргийлэх, эрх зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцох зорилготой. Хяналт тандалтыг Увс аймгийн улсын тэргүүний цогцолбор 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, Улаангом сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн гадна, дотно орчин дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, эрсдлийн үнэлгээг хийж, дотуур байрны хүүхдүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийнхэнтэйгээ зөв боловсон харьцах, аюулгүй байдлаа хамгаалах талаар сургалт, мэдээлэл өглөө.

Мөн хүүхдийн эрсдлийг тодорхойлох судалгаа, дотуур байрны сэтгэл ханамжийн судалгааг п авч ажиллалаа.Уг судалгааг авснаар үе тэнгийнхний дарамт, шахалт, дээрэлхэлт, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн хангагдаж буй нөхцөл байдлыг судлах дотуур байрны болон сургуулийн ойр орчинд үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх юм.

Мөн энэ үеэр дотуур байрны гал тогоо, үдийн цай, хоолны хөтөлбөрт зөвлөн туслах, хяналт шалгалтыг хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%