Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтанд хийх хяналтын сонсгол явагдлаа.

2019-10-03

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 110 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад төсвийн хяналтын сонсголыг 10 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн суманд зохион байгууллаа.   

Төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилго бүхий энэхүү сонсголыг аймгийн ИТХ-аас 3 дахь жилдээ “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ, Мөрөн сумтай хамтран амжилттай зохион байгууллаа.  

Сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж холбогдох байгууллага албан тушаалтнуудад сонсголд ирж оролцох тухай албан бичиг, урилга хийж хүргүүлэх, орон нутгийн телевизүүдэд мэдээлэл өгөх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хуульд заасны дагуу зохион байгуулж ажиллав.

Сонсголд 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан хөрөнгө оруулалтуудын гүйцэтгэгч, захиалагч, үр шимийг хүртэгч иргэд, албан байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Сонсголыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг даргалж, аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Б.Билэгт-Отгон иргэдийн саналыг хүлээн авч зохион байгуулалтыг хангаж ажиллав.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн н.Занданмядагсүрэн хөрөнгө оруулалтын мэдээллийг танилцуулав.

Иргэдийн зүгээс хөрөнгө оруулалтуудыг цаашид чанартай гүйцэтгэх талаар саналаа амаар болон бичгээр илэрхийлж оролцов.

“Сайн Засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн Чимгээ, гишүүн С.Лонжид нарын зүгээс сонсголд оролцогчдод зориулж гарын авлага, тараах материалыг бэлтгэж, Нийтийн сонсголын тухай товч ойлголтыг оролцогчдод  танилцууллаа.

Нийтийн Сонсголын ач холбогдлыг иргэд ухамсарлан оролцоо сайжирч байгаа нь асууж буй асуулт, хэлж буй санал, оролцооноос ажиглагдаж байлаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%