Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ҮНЭТ ЭДЛЭЛ ХУДАЛДААЛЖ БУЙ ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНД СОРЬЦЫН ХЯНАЛТ ЯВУУЛЖ, МӨНГӨН АЯГАMNS 6505:2015 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

2019-09-30

Дархан-Уул аймагт үнэт эдлэл худалдан борлуулж байгаа Олон улсын худалдааны төвийн 5 лангуу, Дархан тээвэр ХХК-ийн зах дээр ажиллаж байгаа 6 лангуу, Номин худалдааны төв дээр байгаа 4 лангуу, Үйлчилгээний төв дээрхи 1 лангуу, 12-р багийн 15-р байранд ажиллах 1 лангуу зэрэг 17 үнэт эдлэлийн дэлгүүр, лангуунуудыг хамруулан, үнэт эдлэлд сорьцын баталгаажуулалт хийгдсэн эсэхийг шалгах, сорьцын баталгаажуулалтын талаар зөвлөлгөө мэдээлэл өгөх ажлыг 2019 оны 9-р сарын 25,26-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Шалгалтаар Дархан-Уул аймаг дахь ШӨХТГазрын Улсын ахлах байцаагч Алтанчимэг, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Даваахүү болон баталгаажуулалтын шинжээч, улсын шалгагч нар оролцон, зарж борлуулж байгаа үнэт эдлэлүүдийг шинжилгээнд оруулсан баримт бичгийг үзэх, “Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага. MNS 6505:2015”стандартын шалгуур үзүүлэлт бүрээр үнэлгээ хийх, Засгийн газрын 2010 оны 281 тоот тогтоолоор баталсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”-ийн 2.7 дахь заалтын хэрэгжилт ямар түвшинд байгааг холбогдох ажилтнуудыг байлцуулан хийж гүйцэтгэлээ.
Үнэт эдлэл худалдаалж байгаа газруудын 4 дэнсийг газар дээр нь баталгаажуулж, мөнгөн аягануудад хяналт тавьж, сорьц тогтоох шаардлагатай эдлэлүүдийг үнэт металлын сорьц тогтоох лабораторит шилжүүлж шалгуулах Улсын байцаагчийн албан шаардлагыг 5 газарт өгч, сорьцын хяналтын талаарх хууль дүрэм, журмыг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч, 20ш тараах материал өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%