Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ирлээ.  Монгол Улсын 
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авах ёслолын ажиллагаа Чингүнжавын 
талбайд боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9-р сарын 23-24 өдрүүдэд Хөвсгөл
 аймагт ажиллана. Энэ хугацаанд Хөвсгөл аймгийн  иргэдтэй уулзалт хийж, 
 Мөрөн сумын 1-р цэцэрлэг,  Нэгдсэн эмнэлэг, “Хөвсгөл дулааны станц” 
ТӨХК зэрэг байгууллагуудын  үйл ажиллагаатай танилцаж,  Монгол цэргийн
 нэгдсэн холбооны болон  “Хүчээ нэгтгэе”1000 залуучуудын чуулга уулзалт,
  арга хэмжээнүүдэд оролцоно. МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг  Хөвсгөл 
аймагт ажиллах үед дагалдан явах ажлын хэсэгт УИХ-н дэд дарга 
Л.Энх-Амгалан, Нийгмийн Хөдөлмөр хамгааллын сайд С.Чинзориг, Эрчим 
хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн
 Л.Мөнхбаатар,  ЗГХЭГ-ын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн албаныхан, 
Ерөнхий сайдын хамгаалалт, үйлчилгээний ажилчид, Хэвлэл мэдээллийн 
байгууллагуудын төлөөлөл зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 
байна.
							
							
														
            
