Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Уралдаанч хүү П.Эрдэнэбат нэг өрөө байраа хүлээн авлаа

2019-09-20

   "Их хурд-8" уралдааны азарга, их нас, шилмэл морины уралдаанд унасан хүлэг нь түрүүлсэн 3 хүүхдэд Монголын морин спорт уяачдын холбооноос тус бүр нэг өрөө байр бэлэглэжээ.  

Тус уралдааны Эрлийз дээд насанд Хөвсгөл аймгийн алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан азаргыг унаж түрүүлсэн 9 настай Пүрэвбатын Эрдэнэбат хүү нэг өрөө байраа хүлээн авлаа.

   Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байранд 1 өрөөг Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын багийн хамт уралдаанч хүүхэд болон түүний ар гэрийнхэнд гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%