Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өсвөрийн аврагч тэмцээнд Түнэл сумын Эрч хүч баг тэргүүллээ

2019-09-17

   Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, БСУГ, ГБХЗХГ-тай хамтран сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулав.

   Тэмцээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургууль, Сод эрдэм, Гурван Эрдэнэ, Хатгал тосгон, Түнэл сумын нийт 10 сургуулийн 10 бүлэг нийт 70 сурагч оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр Түнэл сумын Эрч хүч баг өсвөрийн аврагч тэмцээнд тэргүүлж бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Тэмцээн мэдлэг сорих, асуулт хариултын, усанд осолдогчийг аврах, анхны тусламжийн, хүч тамирын, химийн хордолтын цэг гэсэн 8 үе шаттайгаар сурагчдын авхаалж самбаа ур чадварыг сорьжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%