Тус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 3000 м3 бохир усыг хүлээн авч, биологийн цэвэрлэгээний “Хөдөлгөөнгүй өнгөр тогтоогч бүхий идэвхт лагийн“ технологи ашиглан цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулан бордоо хийх боломжтой гэнэ. Цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн байна. Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэлэг технологи ашиглан барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх ач холбогдолтой ажээ.