Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭРХ САЙН ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ- СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-17

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр шалгарсан аймгийн сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, аймгуудын жендерийн салбар хороодын гишүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т. Энхбаяр, жендэрийн үндэсний шинжээч Т. Амгалан, НҮБ-ийн Хүн амын сангийн Зохицуулагч Б.Оюун, жендэрийн үндэсний хорооны ажилтан Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулан санал солилцсон бол өнөөдөр салбар хороодын гишүүд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан сургалт сенинар зохион байгуулж байна.

Увс аймгийн хувьд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр “Залуу малчин өрхийн хүүхдийн боловсрол” сайн туршлагыг баруун бүсийн хэмжээнд танилцуулан хэлэлцүүлж үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр оролцогчдын олонхын саналаар дэмжигдсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дээрх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдаж буй бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцон салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох, улсын хэмжээнд туршлага болхуйц арга замыг төлөвлөн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%