Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН НӨУБ-УУДЫН СОНГУУЛЬТАН, АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2019-09-13

Нутгийн өөрөө удирдах байгууллагууд харилцан туршлага судлах, уялдаатай ажиллах, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн явц, үр, дүнгийн талаар дүгнэн ярилцах, сайн туршлагуудаа хуваалцах зорилгоор “Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын сургалт зөвлөгөөн”-ийг Ховд аймагт 09 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү сургалт, зөвлөгөөнд УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Б.Хатантуул, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын реферант Ё.Жаргалсайханреферант Т.Оюун, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн ажилтан М.Мягмаргармаа нар сургалтад оролцогч нарт мэдээлэл хийж байна. Сургалтад Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудын ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 120 гаруй хүн оролцож байна.


Тус сургалт, зөвлөгөөн өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтад оролцогч Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга нар аймгийнхаа үйл ажиллагаа, зорилт, үр дүн, сайн туршлагаасаа хуваалцаж, харилцан санал солилцож байна.    


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%