Өнөөдөр Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж 108 зул өргөж, буян ном хуруулан хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт өөрөө хэлмэгдсэн 6, хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр , төрсөн болон үрчилсэн хүүхэд 84 нийтдээ 90 иргэн оршин сууж байна.