Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УВС АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР КОМИСС ХУРАЛДЛАА

2019-09-07

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын дагуу байнгын асаргаа шаардлагатай иргэнийг болон асаргаанд байх хугацааг зөв тогтоох нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжид хамруулах ажлын хүрээнд Увс аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс хуралдлаа.

Аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга С. Амраагаар ахлуулсан салбар комиссын бүрэлдэхүүнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудаас төлөөлөл багтдаг бөгөөд 2018 онд 405 хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх, тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ, хөгжлийн дэмжлэгт хамруулан хөгжих, нийгмийн амьдралд тэгш оролцох боломж хүртээмжийг дээшлүүлэх ажлыг шат шатанд хийж хэрэгжүүлэн, асуудыг шийдвэрлэн ажилласан байна.

Тус салбар комисс нь 14 хоногт нэг удаа хуралдаж 20-25 хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх, тогтоох ажлыг баталсан жагсаалт, шалгуур үзүүлэлт зааврын дагуу хийж гүйцэтгэн, үр дүнг тооцон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%