Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ОЙРАД ТҮМЭН” 2019 ОЛОН УЛСЫН ЯЗГУУР СОЁЛ УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЛОО

2019-09-05

Монгол туургатны олон зуун жилийн туршид хадгалж хамгаалж ирсэн хөөмий бий биелгээ, икэл, товшуур, тууль хайлах зэрэг язгуур урлаг болон соёлын бүх төрлүүдийг өвлөгч, уламжлагч нарыг нэгэн дээвэр доор хураан цуглуулж, язгуур утгаар нь сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой соёлын солилцооны болон Монголоо сурталчлах зорилго бүхий “Ойрад Түмэн” 2019 олон улсын язгуур соёл урлагийн их наадам Увс аймгийн Түргэн суманд байрлах "Онцын Тасархай" ХХК-ийн "Оршин Тогтнохуй" жуулчны баазад 14 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгал орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиев, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

Язгуур соёлын өв тээгчид, уламжлагчид, суралцагч, сонирхогчид язгуур өв соёлоо дээдлэгчдийг хамруулан олон үндэстний хүрээнд зохион байгуулагддаг уг наадмын хүрээнд Уртын дуу, бий биелэгээ, хөөмий, цуур, ерөөл магтаал, тууль, икэл, морин хуур язгуур урлагийн шилдэгүүд, Морьтой хос, Язгуур үндэсний хувцас , Шилдэг гар урлал шалгаруулах зэрэг арга хэмжээнүүд тусгай хөтөлбөрөөр зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%