Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

САНГИЙН САЙД Ч. ХҮРЭЛБААТАР ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ДАЛАНБУЛАГ, БАЯНГОЛ БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019-08-27

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар Зүүнхангай сум Даланбулаг, Баянгол багийн малчидтай Их голд уулзлаа. Эрт сэрүү унаж Согоо нуураас айлууд нүүж эхэлсэн байна. Хол ойрын сонин хачин, улсын бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн талаар мэдээ мэдээлэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авах гэсэн малчид олноор цуглаж нээлттэй сайхан ярилцлаа. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ алдаа мадаг гаргахгүй, дордуулж муутгахгүй хамгийн гол нь шударга ёсыг тогтоогоосой, тогтвортой төрийг бий болгож засаглалын хэлбэрээ нэг талд нь гаргаж тодорхойлох ёстойг сануулж байв.

Мөн Оюутолгойн гэрээ тойрсон асуудлыг лавлаж, Тавантолгойн ногдол ашгийг ч сурагласан. Малчдын хувьд ноосны урамшуулал оройтсон, арьс шир үнэгүйдсэн нь хамгийн сонирхол татсан сэдэв байлаа. Ноосны урамшууллыг Хөдөө аж ахуйн яам руу шилжүүлсэн боловч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тушаасан ноосонд олгох шинэ журам боловсруулахтай холбогдуулан оройтсон байна. Харин малын түүхий эдийг боловсруулах хоёр том төвийг Дархан, Эмээлтэд түшиглэн барих саналыг судалж байгааг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%