Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ӨМНӨГОВЬ СУМЫН УЛИАСТАЙ, БАЯНГОЛ БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2019-08-26

Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн иргэдтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлт, Эдийн засгийн нөхцөл байдал, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт гэсэн сэдвүүдээр ярилцлаа. Энэ хавар малын мах, ноолуур өндөр үнэтэй байсан нь малчдын санхүүд сайнаар туссан боловч ноос үнэгүйдэж урамшуулал орж ирээгүйгээс хог болж байна гэдгийг малчид хэлж байлаа.

Мөн малын хулгайчдад оногдуулах шийтгэл хөнгөн байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гаарч байгаа учраас чангатгах арга бий эсэхийг сураглав. Засгийн газраас эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өргөн барихаар бэлдэж буй. Үүнд малчидынхаа саналыг тусгаж ажиллана. Бас Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа ч сүүлд гараад байгаа 108 гишүүн гэдэг ямар учиртай тоо болохыг сонирхож асууж байцгаасан юм.

Ерөнхийлөгчийн санал, ажлын хэсгийн төсөл гэж хоёр тусдаа өөрчлөлт явааг иргэдэд тайлбарлаж өглөө. Орон нутгийн бүтээн байгуулалт зам гүүр чанартай тавигдаж байгаад нутгийн иргэд баяртай байна. Улиастай, Баянгол багийнхаа иргэдтэй нэлээн орой болтол ярилцаж, бүхийл сэдвээр чөлөөтэй санал бодлоо хуваалцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%