Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

А.ДАВААНЯМ: 20 ЖИЛ БЭЛДСЭН МЭХЭЭ ХИЙЖ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН

2019-07-30

   Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-IV даншиг наадмын түрүү бөх МУ-ын арслан Ц.Содномдорж, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын харцага М.Бадарчаар тав давж, Монгол улсын начин цол хүртсэн Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат А.Давааням нарыг Аймгийн Засаг дарга Л.Ганболд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Засаг дарга Л.Ганболд МУ-ын арслан Ц.Содномдорж7 улсын начин нарыг тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүний дээжийг бэлэг болгон өглөө.
    МУ-ын начин А.Давааням хүүхэд наснаасаа л бөх болох хүсэлтэй байсан бөгөөд дээлнийхээ шилбэ товчийг тэсгээдэггүй тийм л бөхийн хорхойтон нэгэн байж. Тэрбээр Улаанбаатарт ирээд Нарантуул зах дээр гутал авахуулах гээд аавтайгаа явж байгаад өнөөгийн гавъяат дасгалжуулагч Ц.Шиирэв багштайгаа танилцаж 2000 оны улсын баяр наадамд 16 настайдаа барилдаж хоёр давж байсан түүхтэй ажээ. Улсын баяр наадмаар шинэхэн цолонд хүрсэн тэрээр өөрийн засуул С.Батжаргалд хүндэтгэл үзүүлсэн нь олны талархлыг хүлээсэн юм Мөн Галт сумын харъяат “Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, МИАТ ХХК-ийн бөх, А.Давааням нь Жудо бөхийн зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл бүстэй барилдааны дэлхийн аварга, Кураш бөхийн дэлхийн цомын аварга, Азийн аваргын үнэмлэхүй жингийн аварга гээд түүний амжилтыг дурьдаад байвал барагдахгүй.
    Энэ жилийн баяр наадамд тав давахдаа 20 жил бэлдсэн мэхээ хийж улсын начин цолны болзол хангасан тухай хуучиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%