Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОХ ТУХАЙ

2014-12-03

ИЛТГЭГЧ НЬ: Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид өө!
Эрхэм хатагтай, ноёдоо!

Төсвийн тодотголын төслийг танилцуулахын өмнө одоо хэрэгжиж буй 2014 оны 10 дугаар сарын байдлаархи төсөв, гүйцэтгэлийн талаар Та бүхэндээ танилцуулъя.
Аймаг, сумдын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус зургаадугаар хуралдаанаарнийт 57.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж зарцуулахаар баталсан. Үүнд: Төсвийн орлогоороо 19.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, хөрөнгө оруулалтанд 4.0 тэрбум, байгууллагуудын урсгал зардалд 6.1 тэрбум, халамжийн санд 7.7 тэрбум, Иргэдэд татварын буцаан олголтоор 1.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар  баталсан билээ. Мөн улсын төсвөөс тусгай зориулалтын шилжүүлгээр 28.3 тэрбум төгрөгийг авч сургууль, цэцэрлэг, соёл, нийтийн биеийн тамир, хүүхдийнхөгжил хамгаалал, газрын харилцаа, эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад зарцуулахаар, орлогын шилжүүлгээр 9.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтанд зарцуулахаар баталж, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Бид аймгийн төсвийн орлогыг 17.5 тэрбум, халамжийн сан болон урсгал зарлагыг 16.7 тэрбум, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 0.8 тэрбум, тусгай зориулалтын шилжүүлгийг 28.3 тэрбум, орлогын  шилжүүлгийг 9.2 тэрбум төгрөгөөр баталсан билээ.
2014 оны 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн байдлаар орон нутгийн төсвийн орлогод 16329.7 сая төгрөг төвлөрөхөөс 16092.0 сая төгрөг төвлөрч 98.5 хувийн биелэлттэй байна. Орлогын төлөвлөгөө тасалдалтай байгаа хэдий ч нөөц бололцоог дайчлан бүрэн биелүүлэхээр ажиллана.
Орон нутгийн зарлагынбатлагдсан төсөв 16329.7 сая төгрөг, гүйцэтгэл 13477.5 сая төгрөг байгаа нь татварын орлогын бүрдүүлэлт, санхүүжилтийн хугацаа болоогүй зэргээс хамааран 2538.8 сая төгрөгийг олгоогүй байна. Орон нутгийн төсвийн санхүүжилтийг олгохдоо цалин, нийгмийн даатгал, татвар, халамж, тогтмол зардлуудыг эхний ээлжинд олгож, бараа үйлчилгээний урсгал зардалд хэмнэлтийн бодлого баримтлаж, хөрөнгө оруулалтыг орлоготой уялдуулан тодорхой хувиар тооцон тус тус санхүүжүүлж байна. Мөн аймгийн төсвөөс сумдад олгох татаасыг орлогын гүйцэтгэлтэй нь уялдуулан 100.8 сая төгрөгөөр дутуу олгосон.
11 дүгээр сарын 24 –ний өдрийн байдлаар улсын болон тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт 10,11 дүгээр сард 10 хувиар тус тус дутуу санхүүжигдлээ. Дутуу санхүүжилтийг Сангийн яамнаас тодруулахад улсын төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан санхүүжүүлж байгаа гэсэн чиглэл өгч байна.
Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагууд 243.9 сая төгрөгийн өртэй байгаа бөгөөд энэ нь эм, хоол, тогтмол зардлын өр байна. Өр барагдуулах талаар холбогдох яамдууд нь асуудлуудыг удаа дараа тавьж байна.  
Төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлсэн Засгийн газрын 2014 оны 208,332,333 дугаар тогтоолыг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар төсвийн сар улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэсэн.
2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн 9563.7 сая төгрөгийн хөрөнгөөр 96 багц төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэл 97.6 хувьтай явагдаж байна.

Энэ онд орлогын шилжүүлгээр орон нутгийн хөгжлийн санд 9162.3 сая төгрөг орохоос 11 дүгээр сарын байдлаар 5364.8 сая төгрөгийн  санхүүжилт орж ирсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагуудад 5132.5 сая төгрөгийг олгоод байна.  Сангийн яамнаас 3797.2 сая төгрөгийн санхүүжилт дутуу ирээд байгаа бөгөөд 2090.3 сая төгрөгийг нь санхүүжүүлэх боломжгүй талаар чиглэл ирсэн.  

Одоо Та бүхэнд 2014 оны төсвийг тодотгох саналыг танилцуулъя.

 “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдөр батлагдаж, Төсвийнтухайхуулийн34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх  “Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэсэнзаалтын дагуу тус аймагт  2014онытөсөвттодотголхийхнөхцлийгүүсгэжбайна.
Төсвийнтогтвортойбайдлынтухайхууль, Төсвийнтухайхуульдзаасантусгайшаардлагууд болон Сангийн сайдын “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах тухай” 2012 оны 244 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүлээгдэжбуйгүйцэтгэлтэйуялдуулантооцоходтодотгосон төсвийннийторлого, зарлага19366.0саятөгрөгболж, өмнөх батлагдсантөсвөөс111.4 сая төгрөгөөрбууруулахаар аймгийн 2014онытөсвийнтодотголын төслийг боловсрууллаа.
Үүнээс аймгийн төсвийн тодотголын орлогын төслийг боловсруулахдаа авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар улсын дугаарын харъяаллаар тухайн орон нутгуудын төсөвт шилждэг болсонтой холбогдуулан тус орлогыг 41.2 сая, Татварын хэлтсийн хүү торгуулийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэлтэй нь уялдуулан 40.0 сая, Хог хаягдлын хураамжийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан 23.8 сая, Уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай ус ашигласны төлбөрийн орлогыг 51.0 сая, Захирагчийн алба, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуудан төсвийн байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөг урсгал зарлагын хамт 87.3 сая төгрөгөөр бууруулж, Татварын бус орлогын бусад татварын дүнг 54.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тус тус тооцлоо.

Сумдын орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг харгалзан Дархан сум 20.0 сая, Хонгор сум 17.0 сая, Орхон сум 18.0 сая, Шарын гол сум 68.0 сая төгрөгөөр тус тус тооцон санхүүгийн дэмжлэгийг хасаж, өвөлжилтийн бэлтгэл, шаардлагатай зардлуудыг орон нутагтаа шийдвэрлэх боломжийг нээлттэйгээр үлдээж төсвийн тодотголын төсөлд тусгалаа.
Аймгийн төсвийн байгууллагын урсгал зарлагын төслийг боловсруулахдаа урьд батлагдсан зардлуудыг нэг бүрчлэн хянаж, бараа, үйлчилгээний урсгалзардлыгнэмэгдүүлэхгүй байх, өөрийн орлогоос хамаарсан зарлагыг санхүүжүүлэхгүйгээр зардал бууруулах бодлого баримталлаа.

“Монгол Улсын Засгийнгазрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилтындагууцалин, тэтгэвэр, тэтгэмжийнхэмжээгинфляцийнтүвшин, хөдөлмөрийнбүтээмж, салбарынонцлогтойуялдууланнэмэгдүүлэхтогтолцоог 2014 оноосэхлэнүешаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2014 оны 75 208, 332, 333 дугаар тогтоолуудын хүрээнд байгууллага бүрийн цалингийн санг тооцсоныг байгууллага хооронд 15.3 сая төгрөгийн зохицуулалт хийхээр тооцлоо.

Өмнөх 2014 оны 04 дүгээр сарын 30 ний өдрийн аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус зургаадугаар хуралдаанаар “Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай” Сангийн сайд, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2014 оны 01/02 дугаар албан даалгавараар халамжийн санг аймгийн төсөвт баталсан. Уг батлах хугацааны буюу 2014 оны эхний 4 сарын халамжийн сан сумдын төсөвт батлагдсаныхаа дагуу гүйцэтгэл гарсан 2.4 тэрбум төгрөгийг сумын төсөвт шилжүүлэн төсвийн тодотголын төсөлд тусгалаа.
Захирагчийн алба, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр тасарч байгаатай холбогдуулан уг байгууллагуудын урсгал зардлаас 95.4 сая төгрөгийг бууруулж тооцлоо.
    
Аймгийн төсөвт байгууллагуудын 2014 оны төсвийн урсгал зардлын хүлээгдэж буй гүйцэтгэлийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дэх заалтын дагуу 65.4 сая төгрөгийн урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх зохицуулалтуудыг хийхээр төсвийн төсөлд тусгасан.

    Мөн орон нутгийн нөөц хөрөнгөнд батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлд Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж алдаршуулахаар “Тухайн өдөр мэндэлсэн хүүхэд бүрт Засгийн газраас 3.0 сая төгрөгийн тэтгэмж үзүүлэхийг зөвшөөрч, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Аймаг, дүүргийн Засаг дарга нарт олгов” гэсэн заалтын дагуу 30.0 сая, Монгол Улсын Засгийн газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам батлах тухай“ 2011 оны 375 дугаар тогтоолын дагуу хөдөлмөр эрхлэлтийн дэд санд төвлөрүүлэх орон нутгийн оролцооны 10.0 сая, нийт 40.0 сая төгрөгийг нөөц хөрөнгөөс хасч орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтанд шилжүүлж, орон нутгийн төсвийн орлого, зарлагын зөрүүгээр 2.5 сая, нийт 42.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг 3493.5 сая төгрөг байхаар тооцлоо.

Сангийн сайдын 2014 оны 4-1/3245 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг зогсоох, тендерийн хэмнэлт, магадлашгүй ажлын зардал зэргээс гарсан 243.6 сая төгрөгөөр хуучин-шинэ Дарханыг холбосон 8 км замын 1 дүгээр хэсгийн барилга угсралтын ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэхээр тооцож төсвийн төсөлд тусгалаа.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утаа гаргаж буй зуухны тоо, хорт утааны хэмжээг тогтоох тооллогыг 2014 онд орон нутгийн төсвөөр хийж холбогдох тайланг ирүүлэх чиглэлийн дагуу Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ашигт малтмалын олборлолтоос байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох, Хараа голын сав газрын захиргаатай хамтран усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулах төсөл, арга хэмжээний зардлуудыг 1,3 сая төгрөгөөр хорогдуулж, байгаль орчныг хамгаалах хавар, намрын сарын аян зохион байгуулах төсөл, арга хэмжээний зардалд шилжүүлэх зохицуулалтыг хийлээ.

Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд аймгийн Засаг дарга нь Засгийн газрын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын үйлчилгээ зэрэг 7 чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлнэ гэж заасны дагуу дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг өмнөх аймгийн ИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаанаар батлагдсан зардлаас 926.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж 29300.2 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгалаа.

Мөн өмнөх хуралдаанаар нийт орон нутгийн хөгжлийн санг 9149.5 сая төгрөгөөр баталсан бөгөөд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-иар  орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 9162.3 сая төгрөг байхаар баталсан.

Орон нутгийн хөгжлийн санг нэмэгдүүлсэн 12.7 сая, 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн дунд 17.3 сая төгрөгийн шилжүүлэх зохицуулалт хийх зэргээр нийт 30.0 сая төгрөгийг баяр наадмын зардалд тусгалаа.

2014 оны төсвийн тодотголын төслөө аймгийн ИТХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж тэдний санал, дүгнэлтийг  төсвийн төсөлд тодорхой тусгасан болно.

Аймгийн төсвийн тодотгох орлогыг 17332.0 сая төгрөгөөр төлөвлөснөөс татварын орлогоор 14198.6 сая, татварын бус орлогоор 884.4сая, оны эхний харилцах дансны үлдэгдэлээр 2249.0 сая төгрөг байхаар, улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгээр 9162.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр 29140.1 сая төгрөгийг тус тус авахаар төлөвлөлөө.

Аймгийн төсвийн урсгал зарлагыг 14150.0 сая төгрөгөөр төлөвлөснөөс аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанд 467.2 сая, аймгийн ЗДТГазрын үйл ажиллагаанд 1020.2 сая, Нийтийн аж ахуй, гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний зардалд 1997.0 сая, Захирагчийн албаны үйл ажиллагаанд 120.6 сая, Орон нутгийн ахмад настанд үйлчлэх кабинет төвийн үйл ажиллагаанд 151.9 сая, Орон нутгийн нөөц хөрөнгөнд 344.6 сая, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтанд 2908.2 сая, Замны сан болон жолоочийн хариуцлагын даатгалын сангийн үйл ажиллагаанд 642.3 сая, аймгийн халамжийн сангийн үйл ажиллагаанд 5268.9сая, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 444.5 сая, Байгаль орчны газрын үйл ажиллагаанд 137.5 сая, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд 83.6 сая, Шалган бүртгэх товчооны үйл ажиллагаанд 88.7 сая, Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаанд 79.3 сая, Орон нутгийн өмчийн албаны үйл ажиллагаанд 46.7 сая, бусад үйл ажиллагаанд 348.8 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөж, сумдын санхүүгийн дэмжлэгийг 3182.0 сая төгрөгөөр тооцож байна. Үүнд: Дархан сум 1714.4 сая, Хонгор сум 669.8 сая, Шарын гол сум 437.0 сая, Орхон сум 360.8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор тооцлоо.
Мөн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагуудын зардалд 29300.2 сая, орлогын шилжүүлгээр болон газрын дуудлага худалдааны орлогоор орон нутгийн хөгжлийн санд 9162.3 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөлөө.

Төлөөлөгч Та бүхнээс 2014 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 17332.0 сая, зарлагыг 14150.0 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 3182.0 сая, орон нутгийн хөгжлийн санг 9162.3 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 29300.2 сая төгрөгөөр тус тус батлаж өгөхийг хүсье.


Анхаарал тавьсанд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%