Тухайлбал Чандмань-Өндөр сумын “Далай ээж” малчдын бүлгийн гишүүн Ж.Бямбаа төсөлд хамрагдсанаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг болж жилд 2 сая гаруй төгрөгийн орлого олж байна. Тэрээр цагаан идээгээр хорхой ааруул, иштэй ааруул, лууван, ээдэмтэй, бяслагтай хуушуур, үрлэн ааруул, чипсэн ааруул зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж зах зээлд борлуулдаг болсон. Эрэлт их байдаг учраас борлуулалт сайн байдаг. МОН 9183 төсөл орон нутагт малчин иргэдэд үр дүнгээ өгч байна гэдгийг хэлж байлаа. Цаашид бүтээгдэхүүнээ нөөцөлж өвлийн улиралд иргэддээ нийлүүлэх бодолтой байгаа ажээ.