Амь насаа алдсан 9 хүний 6 нь орон нутгийн замд осолджээ. Тус тасгаас орон нутгийн замд хяналт шалгалт хийхэд нийт хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг, зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил их илэрчээ. Иймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулан сэрэмжлүүлэв.