Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Улаанбаатар – Дархан” чиглэлийн авто замын эхний ажил эхэллээ

2019-06-18

 1999 онд хамгийн сүүлд их засвар хийгдсэн “Улаанбаатар – Дархан” чиглэлийн авто замыг 4 эгнээтэй, 9 ширхэг төмөр бетонон гүүртэй, иж бүрэн тоноглолтой, орчин үеийн олон улсын авто зам болгох ажлын эхний шат өнөөдрөөс эхэлж нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар энэ жил ашиглалтад орох замын талаар мэдээлэл өглөө.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬД УЛААНБААТАР- ДАРХАН, УЛААНБААТАР-НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН ЗАМД ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙГАА.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх зам, гүүрийн ажлууд сайн явагдаж байна. Тийм учраас Ерөнхий сайдын хувьд би, Зам тээврийн хөгжлийн яам ажлаа сайн хийж байна гэж бодож байна. Энэ жил тавигдаж байгаа замуудаас Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн зам засварын ажилд онцгойлон анхаарч байгаа. Энэ бол хамгийн их аваар осол гардаг, ард иргэдийн бухимдлыг төрүүлдэг хоёр эгнээтэй, ачаалалтай байдаг замууд юм.
Харин тэдгээр замыг одоо дөрвөн эгнээтэй болгохоор ажиллаж байна. Өмнөх хоёр эгнээтэй замын хувьд, урд нь том машин явж буй тохиолдолд арын машин нь гүйцэж түрүүлэх боломжгүй хүнд нөхцөл үүсдэг. Тус замуудыг дөрвөн эгнээтэй болгоход өртөг зардал нь өсөж байгаа ч алсаа харж ингэж хийхээс өөр арга байхгүй" гэв.
ЗАМЫН АЖЛУУД ЭХЭЛЧИХСЭН, БҮТЭЭМЖ САЙТАЙ ЯВЖ БАЙНА.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан
"Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан замын гол ажлууд баруун бүсэд хийгдэж байна. Нийтдээ олон улсын болон улсын чанартай 1,569 километр хүртэл урт авто зам, 699 километр гүүрийн ажил хийгдэж байна. Үүнд 30 гаруй төсөл, харин орон нутагт 118 төсөл хэрэгжиж, ажлууд эхэлчихсэн, бүтээмж сайтай явж байна. Энэ жилдээ багтаж бид 899 километр авто зам, 500 метр орчим урттай гүүрийг ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. Мөн баруун бүсийн аймагт 699 километр замыг ашиглалтад оруулж, 61-ын гармаас Эмээлт хүрэх замыг наадмаас өмнө тавьж дуусна. Харин Баянхонгор, Говь-Алтайн чиглэлийн 126.9 километр зам, Баян-Өлгий, Ховдын чиглэлийн замуудыг мөн энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэсэн юм.
- Замын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хөдөлгөөнийг 15 хэсэгт хаажээ. Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Замын эхний шатны
Тухайлбал Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм. 2020 оны 6-р сард шинэ зам бүрэн ашиглалтад орно.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%