АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хурал 2019-06-11-ний өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. Тус хурлаар "Орлогод нийцсэн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Өмнөговь орон сууцны корпораци" ОНӨААТҮГ байгуулж дүрэм болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай асуудлыг хэлэлцэн Ханбогд суман дахь тусгай зөвшөөрлийг сумын саналыг үндэслэн дэмжиж, Хүрмэн, Цогтцэций сумдын нутаг дэвсгэр дэх газруудад тусгай зөвшөөрөл олгохоос татгалзлаа. Гашуун сухайт, Шивээ хүрэн хилийн боомтын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын эрхийг түтгэлзүүлэх талаарх 2018 оны 183 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Өмнөговь аймгийн харъяат бөхчүүдээс ирүүлсэн албан хүсэлтүүдтэй танилцлаа. Түүнчлэн "Бүсийн уралдаан зохион байгуулах тухай" 2019 оны 04 сарын 08-ны өдрийн Тэргүүлэгчдийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон аймгийн шагналын тухай асуудлуудыг хэлэлцэн шйидвэрлэлээ.