Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Алтан өд-2014" яруу найргийн наадам боллоо

2014-12-02

Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор Тусгаар тогтнол-ын өдөр жил бүр уламжлал болон явагддаг оны шилдэг шүлэг шалгаруулах "Алтан өд-2014" яруу найргийн наадам болж өнгөрөв.
Аймгийн Залуучууд театрт болсон энэ удаагийн наадмыг хойд бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөтөл, Зүүнхараа зэрэг аймаг, сумдын нийт 31 яруу найрагч оролцож үзэгчдийн сонорыг мялааж шилдэг яруу найрагчид тодорлоо. Наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Төмөртогоо, дэд байрт залуу найрагч Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн багш Б.Бүжинлхам шалгарсан бол Дархан сумын 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сургач С.Лхагвасүрэн, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Мөнхбаяр /Орхон аймаг/,  яруу найрагч Г.Балдирмаа нар удаах байр эзэлсэн байна. Уг "Алтан-Өд" яруу найргийн наадам нь 12 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд наадмын шилдэг шүлгүүдээр "Алтан-Өд 2014" ном хэвлэгдэн гарах юм.

Б.Норовсамбуу




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%