Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДОХ-ын эсрэг “Бид хамтдаа сэргийлж чадна” цуглаан болов

2014-12-02

Дархан-Уул аймагт ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулж аймгийн Оюутны холбооноос эрхлэн “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор цуглаан зохион байгуулав.

Цуглаанд тус аймаг дахь 10 их дээд сургуулийн оюутнууд оролцож шинэ Дарханы төв гудамжаар сургуулийнхаа тугийг барин жагсаалаар явж уриа лоозонгоо нэгэн дуугаар хэлж Дарханчуудыг нэгдэхийг уриалан дуудлаа. Дараа нь аймгийн Оюутны холбоо, Улаан загалмайн нийгэмлэг, бусад төрийн бус байгууллагууд оролцсон нэгдсэн цуглаан эхлэж
ХДХВ/ ДОХ-ын тархалтыг бууруулж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл хийв. Уг мэдээлэлд манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчийн 177 тохиолдол бүртгэгдсэний 27 нь энэ онд шинээр бүртгэгдсэн. Нийт өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй байснаас халдвар тээгч хоёр эрэгтэй нас барсан гэлээ. Түүнчлэн халдварт өртөх аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалж сайн дураар ХДХВ илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөнд хамрагдаж байх зөвлөмж гаргаж тараалаа.

Б.Норовсамбуу
   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%