Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл нуурыг тахих ёслол энэ сарын 16-нд зохион байгуулагдана.

2019-06-06

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Хөвсгөл нуурыг хамгаалах, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор Хөвсгөл нуурын дэлгэр их тахилгыг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Алаг-Эрдэнэ сум- Хатгал тосгон, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумдад зохион байгуулах шийдвэр гаргалаа. 
Богд хаант Монгол улсын үед буюу 1800-д оны сүүлээр Хөвсгөлийн дархадын хотгорт орших Зөөлөнгийн хүрээний лам хуврагууд болон Даян дээрхийн "Дээрхийн хүрээ"-ний лам хуврагууд хамтран далай ээжийн тахилгыг зуны дунд сарын шинийн 15-ны өдрийг товлон Хөвсгөл нуурыг тойрсон Дөрвөн сант уулыг ёсчилдог байжээ. Энэхүү дөрвөн сант уулс нь одоогийн Ханх сумын Их сант, Чандмань-Өндөр сумын Сант толгой, Алаг-Эрдэнэ, Хатгал тосгоны Дунд Сант, Ренчинлхүмбэ сумын Жиглэгийн давааны Бага Сант гэсэн газрууд юм. 
Байгалийн аялал жуулчлалын үнэт өв болох Хөвсгөл нуурыг зорин ирэх аялагчдын чиг хандлагыг соёлын аялал жуулчлалын брэнд үүсгэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж уг арга хэмжээг цаашид Хөвсгөл нуурын зуны аялал жуулчлалын нээлт байдлаар жил бүр дээрх тахилгыг зохион байгуулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%