Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн нийтийн номын сан МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит боллоо.

2019-06-06

Энэ жил 75 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй аймгийн нийтийн номын сан нь уншигчид болон хүүхэд багачуудын хамгийн их зочилдог газрын нэг билээ. Тус байгууллагын хамт олны саналыг үндэслэн аймгийн нийтийн номын санг "Хөвсгөл найраглал"-аар нь ард түмний сайн мэдэх зохиолч сэтгүүлч МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит болгох саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж 100%-ийн саналаар баталлаа. Д.Сүрэнжав нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт төрсөн бөгөөд түүний зохиол бүтээлийн гол сэдэв нь эх орон, төрж өссөн нутгаа магтан дуулсан зохиол бүтээлүүд байдаг. 

Д.Сүрэнжав
"Хөвсгөл найраглал"
Хүйлэн хөх тэнгэрийн дор
Хүний гэрэлт ертөнцийн дээр
Мөнхийн од Мөрөн хот оо.
Дэлгэрхэн Мөрнийхөө
Дэлгүүхэн хөвөөнд
Шил толь шиг
 Шигтгээ чимэг шиг
Гялалзуулсан, Гялтгануулсан
Аймгийн минь алдар суу


Оршил нь Хөвсгөл
Оргил нь Бүрэнхаан
Урсгал нь Дэлгэрмөрөн
Уянга нь Дэлтэй цэнхэр
Хөвсгөл чинийхээ
Хөрсөн дээгүүр хөрвөөж
Хөвсгөл чинийхээ
Хөвч тайгаар хөлхөж
Өссөн үрс чинь
Өөдлөсөн иргэд чинь
Бадаг шүлгээ өргөн барья
Баранзад хадгаа дэлгэн барья
Хөвсгөл
Чин зоригт Чингүнжавын
Халуун цус хөрсөнд нь шингэсэн
Хатан зоригт хүмүүс нь тодорсон
Мянганы холоос дуутай
Мартахын аргагүй цуутай
Мэлмий урт миний нутаг
Өлмий бат өвгөдийн өлгий.
Хөвсгөл
Наран өөд тэлгүүлэх
Насны уртад тэмүүлэх
Саруул хэтийн сайхан замтай
Омог төгөлдөр олон ястны
Арван зүгтээ бадармал
Ассан чигтээ цацармал
Амилан бадрах
Ашдын хүслэн.
Хөвсгөл
Өлийн халзан давааны
Өнө эртний овоо
Өргөн алаг Шишгэдийн
Өнөр баян хөндий
Тоомын халзан давааны
Торойх нарийн харгуй
Тосон Сүмбэр уулын
Тодрох өндөр оргил
Хөвсгөл
Жарантайн намагт бэлчих
Жаран түмэн хонь
Жавхлан бадрааж уянгалах
Жавар нүдтэй бүсгүй
Далийн цэцэг ягаарах
Дархад нутгий үзэмж
Даамай холоос дуурсах
Даян дээрхийн агуй
Хөвсгөл
Хаа холоос сүмбэрлэсэн
Ханагар их Дэлгэрхаан
Хан тэнгэр өехийдсөн
Халил өндөр Хорьдол Сарьдаг
Ханан хаднаас олгойдсон
Хатан ушгийн хүрхрээ
Хөвсгөл
Саранд толиорон цэлэлзэх
Сайхан Тэсийн мяралзаан
Салхинд хээтэн мэлтэлзэх
Сангын далайн туналзаан
Саваа халин үелзэх
Саруул Эгийн давалгаан
Салааран гогцоорч урсах
Сайхан Идэрийн долгион
Хөвсгөл
Хангал бугын уул билээ
Халтар цааны нутаг билээ
Халиу бугын орон билээ
Харлаг гахайн тайга билээ
Цагаан загасны нуур билээ
Цахлай хунгийн мөрөн билээ
Хөвсгөл
Хөөсрөн цайрах
Хөхрөн хуйлрах
Хөвөлзөн давлах
Хөх цэнхэр далай билээ.
Хөвсгөл
Хөвөн сэлж
Хөлхөн явах
Хөндлөн гулд
Хөвчлөн дүүлэх
Хөлөг сайхан онгоцтой билээ.
Хөвсгөл
Монголын нэгэн Швейцар билээ
Молор эрдэнийн өлгий билээ
Тансаг тарианы талбар билээ
Таван эрдэнийн тал билээ
Хар алтны уурхай билээ
Хатан төмрийн хүдэр билээ
Хөвсгөл
Гэгээн дурсгалт Гэлэгбаатарын
Дайчин, Хилчин Даваадоржийн
Дархан аварга Дамдингын
Алтан соёмбот Нанзадын
Атрын баатар Гүндсамбуугийн
Өрцнөөс сүлбээтэй өлгий нутаг
Эсийн хэлхээтэй эх орон.
Буман олны буян заяа
Есөн хүслийн ерөөл хишиг
Халгиж байдаг
Цалгиж байдаг
Минжийн сор шиг гялалзсан
Миний төрсөн Хөвсгөлд
Халх, Буриад, Урианхайн
Хотгойд, Дархад, Уйгарын
Төө зайгүй
Төрсөн үрс
Өсөж өөдөлж
Сурч судалж
Ажиллаж амьдарч
Эх орноо хөгжүүлнэм
Эрх чөлөөгөө бадруулнам
Эрин үеэ дэгжүүлнэм
Энх тайвнаа бэхжүүлнэм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%