Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэг 7 дугаар багт болов

2014-12-02

Дархан сумын 7 дугаар багт ээлжит хэлэлцүүлэг болж өндөрлөв. “Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэгт Аймгийн Иргэний танхимын дарга Л.Гүнчин , Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар,тус багийн Засаг дарга Ч.Цэрэннадмид нар оролцлоо. Хэлэлцүүлэгт 40 орчим иргэд оролцож тус багт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо солилцсон юм. Гэр хороолол доторх замыг засварлах хэрэгтэй гэж дийлэнх иргэд хэлэв. Учир нь: Дархан сумын 7 дугаар баг Замчин, Түлээт, Толгойт хэсгийн иргэд нийтийн тээврийн асуудал хүнд. Таксины жолооч нар зам муутай гээд явдаггүй байна. Таксигаар үйлчлүүлэхийн тулд 3000-5000 төгрөг төлдөг гэв. Иймд нэн тэргүүнд уг замыг засаж өгөхийг хүслээ. Түүнчлэн шинээр ашиглалтад орох цэцэрлэгийн ажлыг яаравчуулах, гэр хорооллын айлууд бохирын усаа асгаснаас болж гудамжаар явахад хэцүү болсон. Орчны асуудал хариуцсан МХГ-ын байцаагчид ажиллахгүй байна. Шарын голын уурхайн нүүрс чулуу их байгаа зэргийг шүүмжлэн  ярив.

Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%