Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

SMILE by WATER төслийн багийг Аймгийн Засаг дарга хүлээн авлаа

2019-05-29

JCI Дархан салбар байгууллага JCI Japan үндэсний байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа SMILE by WATER төслийн бас нэгэн чухал хэсэг нь иргэдийн ундны усны эрүүл ахуйн талаарх мэдлэгийг сайжруулах, усны хүртээмж, нөөцийг үр ашигтай хэрэглээг хэвшүүлэх үйл ажиллагаа бөгөөд энэ ажлын хүрээнд сурагчдын дунд Ус бидний нүдээр гар зургийн уралдааныг Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Зургийн уралдаанд шалгарсан сурагчдад JCI Japan үндэсний байгууллагын Глобал бизнес хамтын ажиллагааны хорооны захирал Daisuke Keto тэргүүтэй хүндэт зочид шагнал гардууллаа.

Дархан хотод айлчилж байгаа JCI Japan үндэсний байгууллагын болон, Хоккайдо Монголын бизнес хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүндэт зочдыг Дархан-Уул аймгийн Засаг Дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа.
Smile by water төслийн хүрээнд Дархан сумын 15 баг, 3 баг , Сэлэнгэ аймгийн Мандал суманд нийт 3 гүний ухаалаг худаг барьж байгуулсан . Мөн Усны хомсдол, усны эрүүл ахуй , усны зохист хэрэглээний талаар сургалт явуулж , Ус ба ирээдүй гар зургын уралдааныг явуулсан.
Аймгийн Засаг даргын зүгээс Smile by water төслийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд цаашид алслагдсан сум багууд дээр төслийг үргэлжлүүлэх тал дээр санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%