Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно

2019-05-29

Улсын хэмжээнд “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон зам ашигласны төлбөр хураах“ ажил 2019 оны 01 сарын 01-ны өдрөөс хуулийн дагуу эхэлсэн. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 02 сарын 13-ны өдрийн А/22 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 01-ний А/25 дугаар захирамжийн хүрээнд иргэн бүр 5 сарын 30-ны дотор сар бүр автотээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн төгссөн дугаараар үзлэгт хамрагдах ёстой.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээг ашиглан хурдан шуурхай үйлчилгээг авч, хуулийн хугацаанд татвар, төлбөр, хураамжаа төлөх боломжтой.
Аймгийн хэмжээнд нийт 14350 тээврийн хэрэгсэл албан татвараа төлөхөөс өнөөдрийн байдлаар 9414 тээврийн хэрэгсэл буюу 73.7 хувь нь татвараа төлсөн байна. Иймд иргэн та иргэний үүргээ биелүүлж нэмэгдэл санхүүгийн эрсдэлд орохгүйгээр дээрх захирамж, удирдамжийн дагуу заасан хугацаанд татвараа төлнө үү.
Хэрэвтатвараа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19.11.3- н дагуу 400,000-4,000,000 төгрөгийн торгууль төлөхийг анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%