Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2019-05-28

2013 оноос эхлэн жил бүр Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг Дорноговь аймгийн ИТХ-ын хурал хариуцан 2019.05.21-26 ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгууллаа. Уг туршлага солилцох уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Энхсайхан, н.Оюун, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн менежер н.Золжаргал, Монголын нутгийн удирдлагын холбооны Ажлын албаны дарга П.Янжинлхам зэрэг албаны төлөөллүүд болон Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Төв, Дундговь, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцлоо. Түүнчлэн төвийн бүсийн ИТХ-ын удирдлагууд болон ажлын албаны ажилтнууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын Хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцон хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм. Мөн ажилтнуудын дунд Элсний гар бөмбөг, олс таталт, элсэн уулын орой булаалдах зэрэг спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж манай аймгийн ажлын алба шилдгээр шалгарч шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%