Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ГХУСАЗСЗөвлөл Малчин, Хяргас сумдад ажиллалаа

2019-05-20

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсэг 04-н сарын 29,30-ны өдрүүдэд Увс аймгийн Малчин, Хяргас сумдад ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөт ажлын явц, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, тоон үзүүлэлт, түүний мөрөөр авагдсан арга хэмжээ, зохион байгуулсан ажил, арга хэмжээтэй танилцлаа.

Уулзалтын үеэр аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Алтан "2018 онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар", аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаяр "Авилгын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх мөн тус суманд үйлдэгдсэн гэмт хэргийн судалгааны дүн мэдээний талаар", аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Жамбалдорж "Цахим гэмт хэрэг, цахим луйвар, хулгайлах гэмт хэрэг болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар", ЦГ-ын ГБХ, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Буянтогтох, аймгийн ГБХЗХГ-ын хэлтсийн дарга Ө.Эрдэнэханд, аймгийн ХХҮГ-ын хэлтсийн дарга С.Ганзориг, Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан Я.Хонгорзул, аймгийн НДХ-ийн мэргэжилтэн М.Батням нар тус тус мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%