Тус номын сан үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэт технологи бүхий Lib4U.net програмын шинэ хувилбарыг нэвтрүүлснээр номын сангийн каталоги цахимд шилжжээ. Энэ нь орчин үеийн үүлэн технологид суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл нь найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа бүхий дата төвүүдэд байрлах юм.
Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр интернэтэд холбогдсон ухаалаг гар утас болон суурин компьютероо ашиглан хаанаас ч номын сангийн үйл ажиллагаа, ном зүйн мэдээллийг богино хугацаанд олж авах боломжтой болжээ. Мөн гэр бүлээрээ ном унших иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор номын богц аян өрнүүлж шинээр хэвлэгдэн гарч буй ном, сэтгүүлийг орон нутгийн цахим сайтаар танилцуулан олон нийтэд хүргэх зэрэг олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлж байгаа ажээ.