Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Улсын тэргүүний "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн хичээлийн байрны шав тавих ёслол боллоо

2019-05-04

   Өнөөдөр буюу 2019 оны 5 сарын 4-нд Монгол Улсын СГЗ Ж.Бадраагийн нэрэмжит математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн шинээр баригдах 320 хүүхдийн хичээлийн байрны шав тавих ёслол боллоо.
   Уг шав тавих ёслолд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Аймгийн засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын засаг дарга Ц.Гансүх, "Дэлгэрмөрөн" сургуулийн захирал Оюунтуяа болон сургуулийн ахмад багш, ажилчид, сургуулийн 2500 сурагчдийн төлөөлөл, Гандан тэгчинлин хийдийн лам нар оролцлоо.
   Энэхүү 320 хүүхдийн хичээлийн байр нь спорт заалтай цогцоороо 3,6 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй бөгөөд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн багцаас 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бариулахаар суулгажээ. Сургуулийн байр 2020 он гэхэд ашиглалтанд орох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%