Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УИХ-Н ДЭД ДАРГА УИХ-Н ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН НАР ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-05-04

   Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан болон Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн нар Хөвсгөл аймагт ажиллаж байна.
    Уулзалтын хүрээнд эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзалт хийж тэдний санал сэтгэгдлийг сонсож мөн салбарын бодлого чиглэл, шийдвэр, үйл ажиллагааны талаар танилцуулж харилцан санал солилцлоо.
   Үүний дараагаар "Соёомбо" танхимд эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсадтай уулзалт хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны шагналууд болон Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн анхны сувилагч О.Цэнд-Аюуш сангийн нэрэмжит шагналын шилдгүүдийг шалгаруулж шагналыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Ганболд, эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭХЭМҮТ-ийн мэс заслийн тасгийн эрхлэгч Л.Ганбаяр хүний гавьяат эмч Н.Энх-равдан, Л.Дамдинсүрэн, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр нар гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%