Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Эх хэлний баярын хүрээнд төрийн албан хаагчид мэдлэгээ сорьж байна

2019-05-04

    Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан "Эх хэл бичиг" хөтөлбөрийн хүрээнд "Эх хэл бидний бахархал" үндэсний бичиг үсгийн наадам өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Титэм ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулагдлаа. Монгол хэл, бичгийн мэргэжлийн багш нар, төрийн албан хаагчдын гэсэн 2 ангиллаар зохион байгуулагдаж буй тус олимпиадын дүн өнөөдөр гарч шагналыг гардуулах аж. Мөн уг арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймагт монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхуран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэх хэлээ хайрлан хамгаалахүндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулсан ба уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр Нутгийн удирдлагын ордны "Соёомбо" танхимд үзэсгэлэн гаргасан байна.  

     Тус уралдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ивээн тэтгэж байгаа бөгөөд уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нар тус бүр 1-2 бүтээлээр оролцох гэнэ. “Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдаанд оролцогчид "Сүегэр" үг буюу монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг сургаал үг, зүйр цэцэн үг, онч үгсээс бийрийн бичлэг, угалз, дөрвөлжин эвхмэл зэрэг уран бичлэгийн аль ч төрлөөр бичиж урлана. Сонгосон шад, сургаал үгсийн зарим гол үг, холбоо үгийг онцолж, тод томруун бичиж болох бөгөөд хамгийн гол нь монгол бичгийн каллиграфийн онцлогийг уран сэтгэмжтэй хослуулсан байдлыг харгалзан шалгаруулах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%